当前时间:

Одоогийн байршил :

Нүүр хуудас  >> Бидний тухай

Бидний тухай

Бид Хятад, Монгол руу чиглэсэн нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежментийн компани юм


Бид бүтээгдэхүүн борлуулалт,нийлүүлэлт, тээвэрийн үйлчилгээг нэгтгэх o2o онлайн платформыг байгуулсан.

Бид хил дамнасан худалдааг илүү хялбар, аюулгүй, бат бөх болгох зорилготой.


Бидний эрхэм зорилго бол Хятад-Монголын бүс нутгийн хэрэглэгчдийг илүү тохиромжтой, хялбар худалдан авалтын хэрэгцээнд туслах нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежментийн бүрэн хэмжээний үйлчилгээгээр хангах.


Бид Хятад, Монголын зах зээлийн боломж, хэрэгцээг сайн мэддэг тул хэрэглэгчдэд Хятад, Монголоос өндөр чанартай бараа бүтээгдэхүүнийг илүү хялбар худалдан авах боломжийг олгодог,хил дамнасан цахим худалдааны тохиромжтой платформыг бий болгохыг зорьж байна.Бидний хүчин чармайлтаар Хятад, Монголын бизнес, худалдааны хамтын ажиллагааг дэмжиж, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд эерэг хувь нэмэр оруулна гэж найдаж байна.Технологи, инновациар дамжуулан хөгжлийн шинэ боломжуудыг авчирна гэдэгт итгэж байна.


Компанийн бизнес нь дөрвөн томоохон салбарт хуваагддаг


 Нэг дүгээрт, логистик, тээврийн салбар


Бид БНХАУ-ын Эрээн хот, Монгол Улсын Улаанбаатар хотод агуулахуудийг тус тус байгуулж, дэвшилтэт тоног төхөөрөмж, логистикийн хүчтэй системтэй болгосон.Бид бараа бүтээгдэхүүний аюулгүй хадгалалт, шуурхай  тээвэрлэлтийг хангахын тулд хил дамнасан логистикийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.


Хоёр дугаарт, санхүүгийн төлбөрийн салбар


Хятадын хэрэглэгчид WeChat Pay, Alipay төлбөр болон бусад аргыг ашиглах боломжтой бол Монголын хэрэглэгчид QPay, AliPay болон дансаар шилжүүлж худалдан авалт хийх боломжтой .Бид хэрэглэгчдэд төлбөрийн батaлгааг шууд хариуцах болно.


Гуравдугаарт, онлайн худалдан авах хэсэг


Платформ нь Taobao, 1688 зэрэг гуравдагч талын цахим худалдааны платформуудаас бараа бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд зориулан худалдан авалт хийдэг. Манай вэбсайт таны хайлтын хэрэгцээг хангаж өгдөг.Та хаана ч байсан хамаагүй хэрэгцээтэй бараагаа хялбархан авах боломжтой.


Дөрөвдүгээрт, онлайн  борлуулалтын салбар салбар


Манай платформ нь олон төрөлийн худалдаа арилжаа нийлүүлэлтэнд урьж байна. Хятад бүтээгдэхүүн ч бай, Монгол бүтээгдэхүүн ч бай бид танд агентлагийн борлуулалтын иж бүрэн үйлчилгээг үзүүлэх боломжтой. Таны өндөр чанартай бүтээгдэхүүнийг манай платформ дээр зарах боломжтой. Нийлүүлэгчид өөрсдөө үнээ тогтоодог бөгөөд бид үйлчилгээний хураамж авдаг. Бид платформын логистик, төлбөрийн системд тулгуурлан, танд илүү өргөн бизнес хөгжүүлэх орон зайг бий болгоно.


Бид хоёр орны бараа бүтээгдэхүүнийг o2o платформ дээр чөлөөтэй эргэлдэж, таны бүтээгдэхүүнийг зах зээлд илүү сайн таниулах, сурталчлах боломжийг олгохыг зорьж байна. Бидний зорилго бол илүү бизнесийн боломж, хамтын ажиллагааны боломжуудыг хэрэгжүүлэх явдал юм.

支持多种银行信用卡及借记卡充值支付 查看帮助 >